Байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан иж бүрэн шийдлүүд
Байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай бараа материалын захиалга гаргах тэдгээрийг бэлтгэн нийлүүлэх, зохих нөөц бүрдүүлэх, орлогод авах, зарлагад гаргах үйл ажиллагааг журамлан хяналтыг сайжруулах, үргүй зардал гархаас сэргийлэх, эргэлтийн хөрөнгийн үлдэгдлийг бууруулах, худалдаа, хангамжын үйл ажиллагааг шуурхай, цаасгүй зохион байгуулна.
Нягтлан бодох бүртгэлийн программ Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж болон Олон Улсын Нягтлан бодох бүртгэлийн Стандартын дагуу боловсруулагдсан иж бүрэн програм юм. Манай программын давуу тал нь санхүүгийн тайлангуудаас гадна удирдлагын бүртгэлийн нэмэлт тайлангууд, бүх журнал, анхан шатны маягтуудыг программаас хэвлэдэг. Мөн бүртгэлийг олон валютаар зэрэг хөтлөх, байгууллагын доторх нэгж, салбараар орлого, зардлыг ангилан бүртгэж, үр дүнг тодорхойлох боломжтой, хайлтын уян хатан системтэй, систем нь ажиллахад уян хатан бөгөөд тухайн байгууллагын онцлог, татварын хувь хэмжээ болон холбогдох өөрчлөлтийг системийн удирдагч програмын тохируулга хэсэгт хийх боломжтой, системээс гарч байгаа бүх тайлан, журналыг хэрэглээний программууд руу хөрвүүлж гаргах бүрэн боломжтой юм.
Цалин хөлсний програм бүх төрлийн аж ахуйн нэгжийн нь ажилчдын бүртгэл, албан тушаалын бүртгэл, хэлтэс тасгийн бүртгэл, цалигийн тооцооллыг хийх зориулалттай. Уг системээс Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын тайлангууд, цалингийн карт, гарт олгох цаин хөлс, бүх төрлийн суутгалын тайланг бэлтгэх боломжтой. Тухайн компанийн онцлогт таарсан тохиргоог хэрэглэгч хүссэн хэлбэрээрээ өөрчлөн нийцүүлэх боломжтой. Уг системийг дангаар нь эсвэл бусад модультай хослуулан хэрэглэх боломжтой.
Ажилчдын бүртгэл, төслийн бүртгэл, үүрэг даалгаврын бүртгэл, тайлагналын систем. Байгууллагуудын үндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөц юм. Учир нь хүн хөгжих тусам сэтгээд, сэтгэхийн хирээр бүтээгээд байдаг онцлогтой. Хүний нөөц нь бусад нөөцүүдийг бодвол шавхагдашгүй баялаг юм. Иймд менежерүүд хүн хүчний талаар зохистой бодлого боловсруулж баримтлах, зөв удирдах явдал чухал болдог. Хүний нөөцийн менежмент нь менежментийн чиг үүргүүдийн нэгэн адил байгууллагын ажилчдыг нэгтгэх, зохицуулах, тэдний хоорондын холбоо харилцааг сайжруулах, цомхотгож эмхлэх зэрэг ажлыг удирдаж зохион байгуулдаг. Хүний нөөцийн менежмент бол байгууллага доторхи ажиллах хүчийг бүрдүүлэх, хөгжүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий үйл ажиллагаа юм. Хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааны мэдээллийг автоматжуулж, менежерүүдийг ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй удирдлагын шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны зардлыг хэмнэх боломжийг олгоно.